Би гэж хэн бэ?

2012-07-04 - Тэгэхэд л би охин байхаа больсон

Би дөнгөж 10-р ангидаа орж байлаа ахлах ангид орж байгаа нэг л их том аниа жоохон хүүхэд хэвээрэй л байсан. Тэгэхэд би 15 хүрэх гэж байсан юм байна. 9 сарын хорин хэднээр тэр нэг өдөр гэртээ эрт харих хэрэггүй байсан юм. Үнэндээ би 10н жилдээ гэр сургууль гэсэн л хүүхэд байлаа. Ээж агаа 2 тэр өдөр ажилтай байсан юм. Гэртээ орж ирээд удаагүй байтал хаалга онгойж миний амьдралын утга учрыг үгүй болгосон тэр хүн орж ирсэн юм. Харамсалтай нь тэр хүнийг сайн мэддэг нэг хашаанд хамт амьдардаг байсан юм. Эр хүн эр хүн л байдаг юм байна лээ цаг дээрээ шөрмөстэй болохоор яагаад ч дийлдэггүй юм байна лээ. Тэр мөч хэзээ ч мартагддаггүй үе үе хар дарж сэрдэг. Надтай адил ийм зүйлийг даван туулсан хүмүүс их байдаг л даа. Хүсээгүй болохоор их өвдсөн хамаг юм харанхуйлаад л явчдын байна лээ. Хүн өөрийнхөө хүслийг хангахын төлөө хүний амьдралд том хар толбо үлдээж байна гэж боддоггүй, угаасаа ямар ухамсартайдаа л тийм юм хийж байхавдээ. Ний нуугүй хэлэхэд манай ээжийн дүүгийн хүүхэд байсан юм. тэр нэг бараан өдөр өнгөрч хэн ч тэр явдлыг мэдээгүй би хэлэхээс айгаад миний буруу юм шиг санагдаад. Харин удалгүй миний биений юм ирэлгүй 2 сар болсныг анзаарсан юм. Өмнө нь нэг удаа 2сар ирэхгүй байж байгаад ирсэн удаа байдаг болохоор тэр үед юу ч бодоогүй. Бас нойр их хүрч эрчимтэй таргалж ирсэн. Тэр үед би угийн унаган махтай байсан болохоор гэрийнхэн ч нээх анзаараагүй. Би жирэмсэн болсон гэдгээ мэдээд нэг өдөр агаа ээж 2 той зурагт үзэж байхдаа учиргүй уйлж байж билээ. Ээж минь намайг тэврээд юу болсон юм гэж асуухад би хэлэхийг хүсэж байсан ч юу ч хэлээгүй амнаас яагаад ч гарахгүй юм байна лээ. Хавар 3 сард эмээ намайг хараад гадарласан байх л даа ээжид намайг үзүүл гээд тэгээд ээж бид 2 эх нялхас явж байсан юм. Ээж мэдчээд яагаад хэлээгүй юм эцэг нь хэн юм гэж асуухад би бүх үнэнийг хэлсэн. Ээжийнхээ нүднээс асгаруулсан тэр их нулимсны нүглийг насаараа үүрэх байх. Ингээд эмээ мэдээд ээжийн дүү нар мэдээд бөөн юм болсон. Бид 2а хүүхдээ гаргаад бид нарыг танихгүй юм шиг амьдар. Эсвэл авхуулаад юу ч болоогүй юм шиг амьдар гэсэн. Манай хамаатны хүүхдийг хүүхдийн клонд явуулна гэж баахан сүрдүүлсэн ч хачир дээрээ явуулаагүй. Та 2 гайнаас болж эгч дүүгийн тангараг тасрах дээрээ тулчаад байна гээд л бөөн буруу шаалт. Хэвлийд минь бүрэлдэж байсан хүүхэд минь хөдлөхөд түүнийг үзэн ядахын хажуугаар хайрлаж дахин хөдлөхийг нь хүлээдэг байлаа. Би ийм л хүн бүрийн нулимсыг харж үр хүүхдээ үгүй болгосон хүн. 100н айлын тэнд нэг хувийн эмнэлэгт авхуулсан. Томорчихсон болохоор эхлээд эхэсээснээсээ усыг нь авхуулж дараа нь нэг эм уугаад ер нь бол амьгүй хүүхэд төрүүлсэн. Уншигч та намайг хараамаар байж магадгүй юу хүснэ түүгээрээ л бол. Үгүй болсон хүүхдийнхээ эцэгтэй хааяа баяр ёслолын үеэр эмээгийнд таардаг. түүнийг харах болгонд мартах гэж хичээсэн зүтгэл минь юу ч биш болж хувирдаг. Амьдрал надад тавьсан шалгуур энэ байсан юм байлгүйдээ.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax