Би гэж хэн бэ?

2012-07-04 - Анхны үерхэл минь

Анх 13 настайдаа үерхэл гэдэг зүйлтэй учирсан юм. Надаас 3 ах хөвгүүнд сэтгэл алдарч нууцхан хайрлаж байсан. Тэрнийгээ мэдэгдүүлэхгүй гэж хичээж байсан нь талаар болоогүй ээ хэхэ. Тэр минь намайг үерхэе гэж байсан нь саяхан юм шиг л санагддаг. Анх яаж танилчсан бэ гэхээр маш энгийн хамаатны хүүхдээр дамжуулж, тэдний ангийн хүүхэд байсан юм. Бид нээх удаан үерхээгүй ээ нэг сар л үерхсэн салсан шалтгаанаа би одоо хүртэл бодоод олдоггүй юм. Манай ээж бас хамаатны хүүхдийн ээж болох манай нагац эгч 2 ээлжийн ажилтай 24 гараад 48 амардаг байсан юм. Цаанаас нь яг тааруулсан юм шиг зэрэг гараанд гардаг байсныг яана. Дашрамд хэлэхэд манай эгчийн хань нь насан өөд болчихсон. Тэгээд л 3 сайхан гар дураараа дургидаг юм байгаа биздээ. 3 гэсний учир нь Манай эгч 2 хүүхэдтэй. 2уулаа банди нэг нь надаас 2 ах нөгөө нь надаас 2 сарын дүү. тэгээд л тэр 2 дээр найзууд нь ирнэ биз тэгж л танилцаж байсан. Миний анхны хайрын нэр нь Ууганбат, би уугаа гэдэг байсан. Нэг өдөр Уугаа намайг дуудаад ярих юм байна гэхэд нь сандарж үхэх гэж байсан шүү. Тэгээд л намайг гуйсандаа. Би сайн болохоороо уухайн тас зөвшөөрмөөр байсан ч эмэгтэй л юм хойно бардам зан гэнэт гарж ирдэг юм байна лээ. Хачирхалтай нь тэр өдөр би огт харж байгшаагүй 2 банди бас намайг Уугаатай зэрэгцэж гуйж байсан. Сүүлд мэдэхнээ Уугаа л намайг шалгаж найзуудаараа тийм юм хийлгэсэн юм байна лээ. Үерхээд удаагүй байхад Уугаа найзуудтайгаа муудалцаад найзууд нь нийлж зодоод би гэдэг хүн бөөн нус нулимс тэгсэн харин комби зохиосон байгаа юмдаа. Үнэмшилтэй байсныг нь яана. Хөвгүүдийн комби гэж аймар юм байна лээ. Би сайн хүүхэдтэйгээ үерхсэн биш их баахан охидын муухай харцыг тэсэх хэрэг гарж билээ. Бид 2 нэг сарын турш үерхэхдээ нэг ч удаа болзож үзээгүй. Бид 2ын гэр ойрхон байдаг тэгээд байнга л гудмандаа уулздаг байсан. Тэр үед манайх 100н айлд байдаг байсан юм. Миний анхны үерхэл нэг иймэрхүү л байсан. Миний хувьд их дурсамжтай одд ч гэсэн үе үе санадаг түүнийгээ.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax